Увс аймгийн Соёл урлагийн салбарын удирдах ажилтнуудад сургалт арга хэмжээг 2024 оны 02 сарын 01-ны өдөр зохион байгууллаа
2024-03-04
Увс аймгийн Соёл урлагийн салбарын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн болж 2023 оны ажлаа дүгнэн тайлангийн хурлаа хийж, 2024 онд хийх ажлын төлөвлөгөө хэлэлцлээ. Мөн Соёл урлагийн газраас холбогдох мэдээлэл,чиглэл өгч, Архив бичиг хэргийн стандарт, Үндэсний бичгийг цахим суралцах арга зүй , хууль эрх зүй цахим мэдээллийн талаар сургалт хэлэлцүүлэг хийж харьяа байгууллагын дарга нартай 2024 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөө гэрээгээ байгууллаа. 2023 оны соёлын салбарын шилдэг байгууллагаар:
  • Бөхмөрөн сумын Соёлын төв,
  • Тариалан сумын Соёлын төв,
  • Цагаанхайрхан сумын Соёлын төв тус тус шалгарч Батламжаа гардан авлаа.    Та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье.
# Сэдвүүд
Сумын мэдээ