СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Давст сум /2023.09.18/
2023-11-07

Увс аймгийн Давст суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай зохион
байгууллаа. Давст сум нь Увс аймгийн төвөөс 130 км зайд оршдог, Монгол Улсын
хилийн сум юм. Тус сум нь 1640 орчим хүн амтай. Хүн амын 98 хувь нь дөрвөд
угсаатан.
Үйл ажиллагааны хүрээнд:
1. “Соёлын сэргэлт-2023” аяны үйл ажиллагааг Давст сумын засаг дарга
Ч.Тогтохбаяр, УДЭТ-ын ЗУХ-ийн дарга Ч.Мөнхзул нар аяны зорилго зорилтыг
танилцуулан нээж үг хэллээ.
2. “Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба үндэсний тусгаар тогтнол” сэдвээр Соёл
урлагийн их сургууль-ийн соёл урлагийн мэргэжилтний, мэргэжил дээшлүүлэх
институтын захирал, дэд профессор Л.Тунгалаг илтгэл танилцуулсан юм.
3. Соёлын боловсролын “Соёмбо” хөтөлбөрийг соёлын төвийн номын сангийн
танхимд ЕБС-ийн сурагчдыг оролцуулан зохион байгууллаа. Түүнчлэн танин
мэдэхүйн тэмцээнд сумын иргэд, оролцогчид мэдлэг сорин оролцлоо.
4. Улсын Драмын Эрдмийн Театр-ын жүжигчин МУГЖ Б.Нармандах, жүжигчин
Рагчаа, МУҮУИТ-ын дуучин МУСТА Г.Алтанхундага, Увс аймгийн МУГЖ Э.
Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын уран бүтээлчид, ардын авьяастан
Ц.Алтан, ардын бүжгийн “Дэлбээ” хамтлагийн охидууд оролцож нутгийн
олонд урлагийн тоглолтоо өргөн толилууллаа.
5. Давст сумын соёлын төвтэй хамтран үдшийн цэнгүүн зохион байгуулж, сумын
иргэд идэвхтэй оролцож, дуу хууртай, хамтдаа бий биелэн бүжиж, сумын
иргэдэд соёлын үйлчилгээг хүргэн үйл ажиллагаа өндөрлөлөө.

# Сэдвүүд
Сумын мэдээ