СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Бөхмөрөн сум /2023.09.19/
2023-11-07

Увс аймгийн Бөхмөрөн суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг 2023 оны 9-р сарын 19-
ны өдөр амжилттай хэрэгжүүллээ. Тус сум нь 1924 онд Баянмөрөн нэртэйгээр
байгуулагдаж, 1940 онд одоогийн Байшинт хэмээх газар суурьшсан түүхтэй. Ямаат,
Олон нуур, Булгийн эхэн, Заан хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай хүн амын
дийлэнх хувийг дөрвөд угсаатан эзэлдэг.
Үйл ажиллагааны хүрээнд:
1. “Соёлын сэргэлт-2023” аяныг сумын ЗДТГ-ын дарга Н.Баттулга, УДЭТ-ын
уран бүтээлийн хэлтсийн дарга Б.Хишигзаяа, СУИС-ийн Соёлын сургууль-
ийн захирал, доктор профессор, соёл судлаач Ш.Эрдэнэцэцэг, Увс аймгийн
Соёл, Урлагийн газар, ЗУХ-ийн дарга Ч.Баттулга, Бөхмөрөн сумын соёлын
төвийн дарга Б.Баяржавхлан нар нээж мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн
үеэр “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын
шагнал “Тэргүүний ардын авьяастан”цол тэмдэг, аймгийн Засаг даргын
“Баярын бичиг”-ээр шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.
2. СУИС-ийн Соёлын сургуулийн захирал, доктор, профессор, Соёл судлаач
Ш.Эрдэнэцэцэг “МОНГОЛЧУУДЫН ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ БА ӨВ
СОЁЛ” сэдвээр илтгэл тавилаа.
3. Увс аймгийн Төв номын сан-ийн сан хөмрөгийн номын санч Д.Уранчимэг, Увс
аймгийн Музей-н боловсролын ажилтан Э.Нарангарав нар сумын номын сан,
орон нутаг судлах танхимын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн
зөвлөгөө өглөө.
4. Улсын Драмын Эрдмийн Театр-ын жүжигчин МУСТА Д.Мөнх-од, МУСТА
жүжигчин О.Долгор, залуу дуучин М.Сарангуа, Увс аймгийн МУГЖ Э.
Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын ерөнхий найруулагч, МУСТА
З.Нямсүрэн, МУСТА дуучин Ж.Тулга, Л.Бүрэндүүрэн, МУСТА бүжигчин
Ө.Мөнгөнчимэг, Бөхмөрөн сумын ардын авьяастан Э.Хосбаяр, Ч.Цэцэнхүү,
П.Мөнхсайхан, сумын соёлын төвийн дэргэдэх язгуур урлаг, дуу хөгжим
бүжгийн “Цэнгэлийн эгшиг” хамтлаг нар “Соёлын сэргэлт-2023” аянд
оролцогчдод урлагийн тоглолтоо өргөн толилуулж нутгийн олныг баясгалаа.
Түүнчлэн “Эмэгтэй” МУСК-г үзүүлж сонирхууллаа.
5. “Номын баяр-2023” номын үзэсгэлэн боловсролын хөтөлбөр, “Шилдэг номоор
номын сангийн сан хөмрөгийг баяжуулах” хөтөлбөр, танин мэдэхүйн тэмцээн,
“Соёмбо” боловсролын хөтөлбөрүүдийг тус тус зохион байгууллаа.
6. Увс аймгийн Бөхмөрөн сумын өвлөн уламжлагч Г.Оюунчимэгтэй дөрвөд
хуримын үйл болон дөрвөдийн цацал бийгийн талаар судлаач
Ш.Эрдэнэцэцэг ярилцаж судалгаа авч санал солилцлоо.
7. УДЭТ, Бөхмөрөн сумын Соёлын төв, Увс аймгийн Ойрад ХЖТ-ийн уран
бүтээлчид сумын иргэдийн дунд “Байшинтийн үдэш” хөтөлбөрт үдшийн
цэнгүүн, нийтийн цэнгээнт бүжиг зэрэг соёлын үйл ажиллагааг зохион
байгуулан ажиллалаа.

# Сэдвүүд
Сумын мэдээ