Соёлын сэргэлт 2023 Тэс сум /2023.09.15/
2023-11-07

“Соёлын сэргэлт-2023” аяныг Увс аймгийн Тэс суманд амжилттай
хэрэгжүүллээ. Тэс сум нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Мягмарын Цээсүрэн,
Хөдөлмөрийн баатар Цагааны Бумцэнд, Хөдөлмөрийн баатар Бүдээгийн Раваг,
Төрийн шагналт, доктор, профессор Янживын Нямаа, БНМАУ- ын МУУГЗ
Хоохүүгийн Цэвгээ, МУУГЗ Хөгжмийн зохиолч, Д.Цэцэрлэг, МУУГЗ Б.Магсаржав, МУ-
ын Гавьяат багш Ж.Найдан, МУГЖ Л.Болдбаатар гэх мэт олон алдартан
гавьяатнуудаараа алдартай нутаг билээ.
Арга хэмжээний хүрээнд:
1.Тэс сумын ИТХ -ын дарга З.Түмэндалай, Засаг даргын орлогч Н.Намсрай, УДЭТ-
ын Жүжигчин, МУГЖ Ц.Баясгалан нар мэндчилгээ дэвшүүлэн эхлүүллээ.

2.“Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба Үндэсний тусгаар тогтнол “сэдвээр СУИС –
ийн Соёл судлалын профессорын багийн гишүүн доктор Ж.Долгорсүрэн илтгэл
уншлаа. “Түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, маягт хөтлөх зааврын арга зүйн
зөвлөгөөг Увс аймгийн музейн арга зүйч: Э.Анхбаяр “Номын сангийн программ
ашиглалт, бичиг баримт боловсруулалт сэдвээр Соёлын төвийн ажилчдад сургалт
зөвлөгөө өгч ажиллалаа.
3.УДЭТ-ын жүжигчин МУГЖ Баясгалан, МУГЖ Г.Амгаланбаатар, МУСТА Б.Баттогтох
ҮУИТ-ын дуучин МУСТА Г. Отгонзул, Увс аймгийн МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит
Ойрад театр-ын дуучин МУСТА С.Пүрэвдорж, МУСТА Ц.Цэгмид, бүжигчин
Д.Уранбилэг, Увс аймгийн Тэс сумын уртын дуучин Ж.Содном, Соёлын төвийн
бүжгийн дугуйлангийн сурагчид “Соёлын сэргэлт-2023” аянд оролцогчдод урлагийн
тоглолтоо өргөн толилууллаа.
4.СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР “Номын баяр-2023” номын үзэсгэлэн
боловсролын хөтөлбөр, шилдэг номоор сан хөмрөгийг баяжуулах хөтөлбөр, Увс
аймгийн музей, номын сангаас “Соёмбо” боловсролын хөтөлбөрийг ЕБС-ын
сургуулийн сурагчдад, мөн танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг тус тус зохион
байгууллаа.
5.Тэс сумын шилдэг өвлөн уламжлагчид болох МУСТА Р.Нямдаваа, 2019 оны Увс
аймгийн шилдэг өвлөн уламжлагч, 2021 оны “Нүүдэлчин Монгол” наадмын шилдэг
өвлөн уламжлагч шагналаар тус тус шагнагдаж байсан МУСТА Ц. Батнасан нараас
ярилцлага авч онцоллоо. Мөн Монголын уран сайхны “Эмэгтэй” киног ЕБС-ын
ахлах, дунд ангийн сурагчдад үзүүлж сонирхууллаа.
6. Тэс сумын Соёлын төвөөс сумын иргэдийн дунд үдшийн цэнгүүн, нийтийн
цэнгээнт бүжиг зохион байгуулж, Тэс сумын иргэдэд урлаг соёлын үйлчилгээг үзүүлж
ажиллалаа.

 

# Сэдвүүд
Сумын мэдээ