СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Өлгий сум /2023.09.16/
2023-11-07

Увс аймгийн Өлгий суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Тус сумын нутагт Сондуулын голын рашаан, Хар ус нуур, Даяаны агуй болон түмний
тахилгат Хоо овоот, Чаргат, Сайн өлзий, Бөхөн шарын уулсаар хүрээлэгдсэн
байгалийн үзэсгэлэнт газруудтай, Монгол Улсын баатар Б.Гивааны унаган нутаг юм.
Ард иргэдийн дийлэнх хувь нь дөрвөд угсаатнаас бүрддэг байна.
Арга хэмжээний хүрээнд:
1. “Соёлын сэргэлт 2023” аяныг сумын ИТХ-ын дарга Ө.Банзрагч, засаг даргын
орлогч З.Моломжамц, ЗДТГ-ын дарга Ш.Дүүрэнбилэг, УДЭТ-ын Уран
бүтээлийн хэлтсийн дарга Б.Хишигзаяа нар нээж, мэндчилгээ дэвшүүллээ.
2. СУИС-ийн Соёлын сургууль-ийн захирал, доктор, профессор, Соёл судлаач
Ш.Эрдэнэцэцэг “МОНГОЛЧУУДЫН ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ БА ӨВ
СОЁЛ” сэдвээр илтгэл тавилаа.
3. Увс аймгийн Төв номын сан-ийн сан хөмрөгийн номын санч Д.Уранчимэг,
Увс аймгийн Музей-н боловсролын ажилтан Э.Нарангарав нар сумын номын
сан, орон нутаг судлах танхимын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга
зүйн зөвлөгөө өглөө.
4. Улсын Драмын Эрдмийн Театр-ын жүжигчин МУСТА Д.Мөнх-од, МУСТА
жүжигчин О.Долгор, залуу дуучин М.Сарангуа, Увс аймгийн МУГЖ Э.
Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын ерөнхий найруулагч, МУСТА
З.Нямсүрэн, МУСТА дуучин Ж.Тулга, МУСТА Л.Бүрэндүүрэн, МУСТА
бүжигчин Ө.Мөнгөнчимэг, Өлгий сумын ардын авьяастан Б.Аззаяа,
М.Нарангэрэл, сумын соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн сурагч
К.Цогтзандан нар урлагийн тоглолтоо нутгийн зон олонд өргөн толилууллаа.
Түүнчлэн “Эмэгтэй” МУСК-г үзүүлж сонирхууллаа.
5. “Номын баяр-2023” номын үзэсгэлэн боловсролын хөтөлбөр, “Шилдэг номоор
номын сангийн сан хөмрөгийг баяжуулах” хөтөлбөр, танин мэдэхүйн тэмцээн,
“Соёмбо” боловсролын хөтөлбөрүүдийг тус тус зохион байгууллаа.
6. Увс аймгийн Өлгий сумын ардын авьяастан, дөрвөд бий биелгээч
Б.Цэцэгмаатай уулзаж, Дөрвөд угсаатны соёлын өв, бий биелгээний талаар
судлаач Ш.Эрдэнэцэцэг ярилцаж, судалгаа авч санал солилцсон юм.
7. УДЭТ, Өлгий сумын Соёлын төв, Увс аймгийн Ойрад ХЖТ-ийн уран бүтээлчид
хамтран сумын иргэдийн дунд “Өлгийн үдэш” үдшийн цэнгүүн, нийтийн
цэнгээнт бүжиг зохион байгуулан үйл ажиллагаагаа өндөрлүүллээ.

# Сэдвүүд
Сумын мэдээ