СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Баруунтуруун сум/2023.09.16/
2023-11-07

Увс аймгийн Баруунтуруун суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай зохион
байгууллаа. Тус сумаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ц.Сундуйжав, Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар Д.Батсуурь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
С.Эрдэнэ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Цэрэн, Гавьяат аграномич
С.Дэчинпил, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Ганбаатар, Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавьяат
тамирчин Д.Сумъяа зэрэг алдар цуутнууд төрөн гарсан нутаг билээ.
Арга хэмжээний хүрээнд:
1. Засаг дарга С.Удаанжаргал, Улсын Драмын Эрдмийн Театрын дарга,
Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Төрийн соёрхолт МУУГЗ
Н.Наранбаатар нар мэндчилгээ дэвшүүлэн нээлээ.
2. Монгол Үндэсний музейн музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга
доктор Д.Мөнхтогоо “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба өв соёл”
сэдвээр илтгэл тавилаа.
3. МҮМ-н, музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо,
аймгийн төв номын сангийн арга зүйч М.Лхагважав, Аймгийн Музейн ЭША
Н.Гэрэлмаа нар сумын номын сан, атарчдын алдрын танхимын үйл
ажиллагаатай танилцан арга зүйн зөвлөгөө, сургалт өгсөн юм.
4. Орон нутаг судлах танхимын үзмэр, Орон нутгийн онцлогийг харуулсан 40
гаруй баялаг бүтээгчид болон өвлөн уламжлагчдын гар урлалын үзэсгэлэнг
тус тус зохион байгууллаа.
5. УДЭТ-ын уран бүтээлч Г.Отгонцэцэг, Б.Гансүх, Л.Ананд, МУГЖ Э. Цэрэвийн
нэрэмжит Ойрад театр-ын уран бүтээлч Ц.Батсайхан, Ц.Сайнгэрэл,
Г.Билгүүндалай, Ц.Лхагва Ардын авьяастан Үенчимэг, Болормаа, Батхуяг нар
ирсэн зочид оролцогчдод урлагийн тоглолтоо өргөн толилуулж цэнгүүллээ.
Мөн сумын өндөр настан, төрийн албан хаагчид, ард иргэд ЕБС-ийн сурагчид
Монголын уран сайхны “Эмэгтэй” киног үзэж сонирхлоо.
6. Ерөнхий боловсролын сурагчдад “Соёмбо” боловсролын хөтөлбөр, сумын
иргэдэд, танин мэдэхүйн тэмцээн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан
юм.
7. Соёлын төвд сумын иргэдийн дунд тусгай хөтөлбөрийн дагуу нийтийн
цэнгээнт бүжиг зохион байгуулж, соёлын үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

            

# Сэдвүүд
Сумын мэдээ