СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Хяргас сум /2023.09.17/
2023-11-07

“Соёлын сэргэлт-2023” аяныг Увс аймгийн Хяргас суманд амжилттай зохион
байгууллаа. Алдартан гавьяатны өлгий нутаг Хяргас сумаас Төр нийгмийн зүтгэлтэн
Жамбын Батмөнх, Төрийн наадмын 10 удаагийн түрүү бөх, домогт их аварга
Хорлоогийн Баянмөнх нараар түүчээлэн эрдэмтэн доктор-74, гавьяат цолтон -41
төрөн гарсан амжилт, үзүүлэлтээр Монгол Улсдаа тэргүүлдэг сум билээ.
Арга хэмжээний хүрээнд:
1. Аяныг нээж Хяргас сумын Засаг дарга Х.Дашзэвэг, УДЭТ-ын захирал МУУГЗ
Д.Цэрэнсамбуу, УДЭТ-ын жүжигчин МУГЖ Ц.Баясгалан нар мэндчилгээ
дэвшүүлж нээлээ. Соёл урлагийн их сургууль-ийн Соёл судлалын
профессорын багийн гишүүн доктор Ж.Долгорсүрэн “Монголчуудын нэгдмэл
үнэт зүйл ба Үндэсний тусгаар тогтнол” сэдвээр илтгэл тавилаа.
2. “Түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, маягт хөтлөх зааврын аргазүйн
зөвлөгөөг Увс аймгийн Музей -н аргазүйч Э.Анхбаяр “Номын сангийн
программ ашиглалт, бичиг баримт боловсруулалт” сэдвээр Соёлын төвийн
ажилчдад арга зүйн зөвлөгөө, сургалт өгч ажиллалаа.
3. “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд өвлөн уламжлагчдын бүтээлч
үйлдвэрлэлийн гэр үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд
“Мөнгөн зээг” хоршооны эсгий эсгийнцэрээр хийсэн бүтээлүүд, иргэн
Ө.Булганы гэрийн оосор бүч дээс, малчин Ө.Даваанямын сүү цагаан идээ,
Д.Өнөрбаяны монгол дээл хувцас, Ё.Баяраагийн цагаан эсгийгээр хийсэн
бүтээл, Ц.Түмэндэмбэрэлийн цагаан ултай гутал, Ц.Батцэцэгийн сүү цагаан
идээ, М.Должинсүрэнгийн гар аргаар хийсэн торт зэрэг 32 нэр төрлийн
бүтээгдэхүүнээр оролцлоо.
4. Улсын Драмын Эрдмийн Театр-ын жүжигчин МУГЖ Баясгалан, МУГЖ
Г.Амгаланбаатар, Б.Баттогтох, МУҮУИТ-ын, МУСТА Г. Отгонзул, Увс аймгийн
МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын дуучин МУСТА С.Пүрэвдорж,
МУСТА Ц.Цэгмид, бүжигчин Д.Уранбилэг, нар “Соёлын сэргэлт-2023” аянд
оролцогчдод болон ирсэн зочдод урлагийн тоглолтоо толилуулан цэнгүүллээ.
Мөн Монголын уран сайхны “Эмэгтэй” киног ЕБС-ийн ахлах, дунд ангийн
сурагчдад үзүүлж сонирхууллаа.
5. “Номын баяр -2023” номын үзэсгэлэн, шилдэг номоор номын сангийн сан
хөмрөгийг баяжуулах хөтөлбөр, Увс аймгийн Музей, Увс аймгийн Төв номын
сан-аас “Соёмбо” боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн сурагчдад хэрэгжүүлж,
иргэдийн дунд танин мэдэхүйн тэмцээнийг тус тус зохион байгуулан
явууллаа.
6. УДЭТ, Хяргас сумын Соёлын төвийн хамт олон хамтран сумын иргэдийн дунд
үдшийн цэнгүүн, нийтийн цэнгээнт бүжиг, тоглолт зохион байгуулснаар үйл
ажиллагаа өндөрлөлөө.

# Сэдвүүд
Сумын мэдээ