СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Цагаанхайрхан сум /2023.09.15/
2023-11-07

Увс аймгийн Цагаанхайрхан суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай
хэрэгжүүллээ. Тус сумаас МУУГЗ. Г.Чулуунбаатар, МУУГЗ Эрдэнэ-очир, МУГЖ
Цэрэндолгор, МУГЖ. Э.Оюунбат, МУГЖ Ц.Баясгалан, МУГЖ Э.Туяа МЗЭ-ийн
шагналт яруу найрагч Я.Бадамсүрэн зэрэг урлаг соёлын гавьяатууд төрсөн нутаг
билээ.
Арга хэмжээний хүрээнд:
1. Аяныг сумын Засаг дарга Б.Төөрүүл, Төрийн соёрхолт МУУГЗ Наранбаатар
нар мэндчилгээ дэвшүүлэн эхлүүллээ.
2. Монголын Үндэсний музейн музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга
доктор Д.Мөнхтогоо “Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба үндэсний тусгаар
тогтнол” сэдвээр илтгэл тавилаа.
3. МҮМ-н музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо,
аймгийн төв номын сангийн арга зүйч М.Лхагважав, аймгийн музейн ЭША
Н.Гэрэлмаа нар тус сумын номын сан, орон нутаг судлах танхимын үйл
ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгсөн юм.
4. Улсын Драмын Эрдмийн Театр-ын уран бүтээлч Г.Отгонцэцэг, Б.Гансүх,
Л.Ананд, “Ойрад” ХЖТ-н уран бүтээлч Ц.Батсайхан, Ц.Сайнгэрэл,
Г.Билгүүндалай, Ц.Лхагва, ардын авьяастан Б.Жавхлантөгс, Н.Эрдэнэчимэг
нар “Соёлын сэргэлт-2023” аянд оролцогчдод урлагийн тоглолтоо
толилууллаа.
5. ЕБС-ийн сурагчдад “Соёмбо” боловсролын хөтөлбөр болон хүүхдийн бийрэн
бичлэгийн үзэсгэлэн, орон нутгийн онцлог өвлөн уламжлагчдын гар урлалын
үзэсгэлэнг тус тус зохион байгууллаа. Мөн өвлөн уламжлагчдын анхдугаар
зөвлөгөөн болж сумын биет бус өвийн өвлөн уламжлагчид болон иргэд
оролцлоо.
6. ЕБС-ийн сурагчдад, сумын иргэдэд, орон нутаг судлах танхимын үзмэрийг
үзүүлсэн нь олны сонирхлыг ихэд татаж байлаа.
7. Монголын уран сайхны “Эмэгтэй” киног сумын өндөр настан, төрийн албан
хаагчид, ард иргэд ЕБС-ийн сурагчид үзэж сонирхлоо.
8. Цагаанхайрхан сумын Соёлын төвд сумын иргэдийн дунд тусгай хөтөлбөрийн
дагуу нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулан ажиллалаа.

# Сэдвүүд
Сумын мэдээ