СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Малчин сум/2023.09.18/
2023-11-07

Увс аймгийн Малчин суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай
хэрэгжүүллээ. Малчин сумаас МУСТА, алдарт бийч М.Жалк, Монгол Улсын шилдэг
өвлөн уламжлагч алдарт бийч, хуурч Ж.Хумбаа, МУУГЗ Б.Норов, МУГЖ Ч.Загиржав,
Соёл судлалын ухааны доктор, профессор Ш.Эрдэнэцэцэг, МУГЖ Г.Батбаяр гэх мэт
олон алдартан, гавьяатууд төрөн гарсан нутаг билээ.
Үйл ажиллагааны хүрээнд:
1. Аяныг Малчин сумын ЗДТГ-ын дарга Б.Баасандорж, УДЭТ-ын жүжигчин
МУГЖ Ц.Баясгалан нар мэндчилгээ дэвшүүлж нээлээ. СУИС -ийн Соёл
судлалын профессорын багийн гишүүн доктор Ж.Долгорсүрэн
“Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба Үндэсний тусгаар тогтнол” сэдвээр
илтгэл тавилаа.
2. “Түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, маягт хөтлөх зааврын
аргазүйн зөвлөгөөг Увс аймгийн музейн аргазүйч Э.Анхбаяр “Номын
сангийн программ ашиглалт, бичиг баримт боловсруулалт” сэдвээр
Соёлын төвийн ажилчдад арга зүйн зөвлөгөө, сургалт өгч ажиллалаа.
3. Улсын Драмын Эрдмийн Театр-ын жүжигчин МУГЖ Баясгалан, МУГЖ
Г.Амгаланбаатар, Б.Баттогтох, ҮУИТ, МУСТА Г. Отгонзул, Увс аймгийн
МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын дуучин МУСТА
С.Пүрэвдорж, МУСТА Ц.Цэгмид, бүжигчин Д.Уранбилэг, Малчин сумын
ардын авьяастан МУСТА, алдарт бийч М.Жалк, Монгол Улсын шилдэг
өвлөн уламжлагч алдарт бийч, хуурч Ж.Хумбаа, Малчин сумын Соёлын
төвийн бүжгийн дугуйлангийн багш МУСТА н.Цогтсайхан, хөгжмийн багш
Н.Отгон-өлзий болон сурагчид хамтран “Соёлын сэргэлт-2023” аянд
оролцогчдод болон ирсэн зочдод урлагийн тоглолтоо толилуулан
цэнгүүллээ. Мөн Монголын уран сайхны “Эмэгтэй” киног ЕБС-ийн ахлах,
дунд ангийн сурагчдад үзүүлж сонирхууллаа.
4. “Номын баяр -2023” номын үзэсгэлэн, шилдэг номоор номын сангийн сан
хөмрөгийг баяжуулах хөтөлбөр, Увс аймгийн Музей, Увс аймгийн Төв
номын сан-аас “Соёмбо” боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн сурагчдад
хэрэгжүүлж, иргэдийн дунд танин мэдэхүйн тэмцээнийг тус тус зохион
байгуулан явууллаа. УДЭТ, Малчин сумын Соёлын төвийн хамт олон
хамтран сумын иргэдийн дунд үдшийн цэнгүүн, нийтийн цэнгээнт бүжиг
зохион байгуулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө.

# Сэдвүүд
Сумын мэдээ