СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Өмнөговь сум /2023.09.17/
2023-11-07

Увс аймгийн Өмнөговь суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай
хэрэгжүүллээ. Тус сумын нутагт төрийн тахилгат Алтан Хөхий уул, Яргайт Ёлын шил,
Тунгалаг уст Ховд, Орлогын гол, Хүрэн үзүүрийн хадны сүг зураг, Цагаан тохойн заан
хад агуй, Хөнхөөлтийн агуй, Буган хөшөө зэрэг байгалийн үзэсгэлэнт, дурсгалт
газрууд бий. Ард иргэдийн дийлэнх нь дөрвөд угсаатнаас бүрдэнэ.
Арга хэмжээний хүрээнд:
1. “Соёлын сэргэлт 2023” аяныг нээж, сумын Засаг дарга Б.Коля, УДЭТ-ын уран
бүтээлийн хэлтсийн дарга Б.Хишигзаяа, Увс аймгийн СУГ-ын Захиргаа
удирдлагын хэлтсийн дарга Ч.Баттулга нар мэндчилгээ дэвшүүллээ.
2. СУИС-ийн Соёлын сургуулийн захирал, доктор, профессор, соёл судлаач
Ш.Эрдэнэцэцэг “МОНГОЛЧУУДЫН ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ БА ӨВ
СОЁЛ” сэдвээр илтгэл тавилаа.
3. Увс аймгийн Төв номын сан-ийн сан хөмрөгийн номын санч Д.Уранчимэг, Увс
аймгийн Музей-н боловсролын ажилтан Э.Нарангарав нар сумын номын сан,
орон нутаг судлах танхимын үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн
зөвлөгөө өглөө.
4. УДЭТ-ын жүжигчин МУСТА Д.Мөнх-од, УДЭТ-ын жүжигчин МУСТА О.Долгор,
залуу дуучин М.Сарангуа, МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын
ерөнхий найруулагч, МУСТА З.Нямсүрэн, МУСТА дуучин Ж.Тулга, МУСТА
дуучин Л.Бүрэндүүрэн, МУСТА бүжигчин Ө.Мөнгөнчимэг, Өлгий сумын ардын
авьяастан Б.Аззаяа, М.Нарангэрэл, Өмнөговь сумын соёлын төвийн дарга
Ө.Ундармаа, соёлын төвийн дэргэдэх өвийн дугуйлангийн сурагч Б.Бат-
энэрэл нар урлагийн тоглолтоороо үзэгч олныг баясгалаа. Мөн “Эмэгтэй”
Монголын уран сайхны киног сумын иргэд болон хүүхдүүдэд үзүүлсэн юм.
5. “Номын баяр-2023” номын үзэсгэлэн, “Шилдэг номоор номын сангийн сан
хөмрөгийг баяжуулах” хөтөлбөр, “Соёмбо” боловсролын хөтөлбөр, танин
мэдэхүйн тэмцээн зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж сумын иргэд ЕБС-ийн
сурагчид хамрагдан оролцлоо.
6. Увс аймгийн Өмнөговь сумын ардын авьяастан өвлөн уламжлагч 81 настай
Ш.Дарь, ардын авьяастан өвлөн уламжлагч Б.Бат-Энэрэл нартай уулзаж
дөрвөд угсаатны соёлын өв, нутгийн аман ярианы талаар судлаач
Ш.Эрдэнэцэцэг ярилцаж судалгаа авч онцоллоо.
7. Өмнөговь сумын Соёлын төв, УДЭТ, Увс аймгийн Ойрад ХЖТ-ийн уран
бүтээлчид сумын иргэдийн дунд “Намрын үдэш” тоглолт, нийтийн цэнгээнт
бүжиг зохион байгууллаа.

# Сэдвүүд
Сумын мэдээ