Баруун Монголын баатарлаг туульс хайлах арга хэмжээг 2024 оны 02 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
2024-03-04
 Увс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл, урлагийн газар, Ойрад ХЖТ, Нийтийн номын сан, Музей, Монгол хэл бичиг, соёл судлалын академи ТББ хамтран зохион байгууллаа. Үүнд:
☑️ Хилэнт эх хэмээх модон луу жилийг угтсан Ойрад монголын баатарлаг туульс хайлах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг 2024 оны 02-р сарын 02-ны өдөр бөхийн өргөөнд зохион байгуулсан. Тус арга хэмжээнд ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын туульч О.Цагаанзам, МУБИС-ийн багш, Түүхийн ухааны доктор На Сүхбаатар, МУБИС-ийн багш, тууль судлаач Б.Нанжид нар оролцож, “Алтайн магтаал”-ыг 56 ерөөлч магтаалч нар магтаж, 11 туульч тууль хайлж, 12 туульчийг аймгийн “Өвлөн уламжлагч туульч”-аар батламжилж, туулийн номын үзэсгэлэн, музейн үзэсгэлэн, икэл, товшуур, алтай ятга хөгжмийн үзэсгэлэн гарч, 800 гаруй хүн үзэж сонирхов.
☑️ Ойрад монголын баатарлаг туульс хайлах баримтат нэвтрүүлгийг 2024 оны 02-р сарын 04-ны өдөр Улаангом сумын иргэн Н.Баттулгын гэрт О.Цагаанзам туульчийн 30 минутын бичлэг хийж бүртгэн баримтжууллаа.
☑️ 2024 оны 02-р сарын 05-ны өдөр Соёл, урлаг, аялал жуулчлалын салбарынхантай “Ойрад Монголын баатарлаг туулийн уламжлал ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж 30 хүн оролцлоо.
☑️ 2024 оны 02-р сарын 05-ны өдөр Цогцолбор 2-р сургууль, 6-р сургууль дээр 7, 8, 9-р ангийн 500 гаруй хүүхдэд МУБИС-ийн багш, Түүхийн ухааны доктор На Сүхбаатар, МУБИС-ийн багш, тууль судлаач Б.Нанжид нар туулийн талаар лекц тавьлаа.
# Сэдвүүд
Uncategorized