Увс аймагт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
2024-03-11

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ой, Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 7-н өдрийн турш нээлтэйгээр ард иргэдэд хүргэж ажиллахад 586 Насанд хүрэгчид, 1984 Хүүхэд, 59 Ахмад настан, 13 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт 2642 хүнд үнэ төлбөргүйгээр соёлын үйлчлгээг хүргэн ажиллалаа. Хүүхэд багачуудыг хамруулсан Соёмбо, Цаст уулын эзэн, Ардын уламжлалт тоглоом наадгай, Усны үнэ цэнэ виртуал төхөөрөмжөөр видео контент зэрэг боловсрол олон нийтийн ажил зохин байгууллаа.

# Сэдвүүд
Сумын мэдээ