СОЁЛЫН СЭРГЭЛТ – 2023 Зүүнговь сум /2023.09.16/
2023-11-07

Увс аймгийн Зүүнговь суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай
хэрэгжүүллээ. Зүүнговь сумаас БНМАУ-ын баатар Түүвэйн Дүүдэй, Хөдөлмөрийн
баатар Бажийн Цэвээн, Цэрэнгийн Сундуйжав, Дэрвээний Цэрэн, Төрийн шагналт
Мятавын Төмөржав /эрдэмтэн/, Биньеэгийн Лааган /агрономич/, Бүргэдийн
Суранхор /зохион бүтээгч/, Монгол улсын гавьяат Эжээгийн Тойвгоо /МУГЖ/,
Жинсүрэнгийн Жавзмаа /МУГЖ/, Дарамсадийн Цэрэнсамбуу /МУУГЗ/ гэх мэт
алдартан гавьяатууд төрөн гарсан нутаг билээ.
Арга хэмжээний хүрээнд:
1. Аяныг нээж, Зүүнговь сумын ЗДТГ-ын дарга Б.Цээлэйнамсан, УДЭТ-ын
жүжигчин, МУГЖ Ц.Баясгалан нар мэндчилгээ дэвшүүллээ.
2. “Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба Үндэсний тусгаар тогтнол” сэдвээр
СУИС -ийн Соёл судлалын профессорын багийн гишүүн доктор
Ж.Долгорсүрэн илтгэл тавилаа.
3. “Түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, маягт хөтлөх зааврын аргазүйн
зөвлөгөөг Увс аймгийн музейн аргазүйч Э.Анхбаяр “Номын сангийн программ
ашиглалт, бичиг баримт боловсруулалт” сэдвээр Соёлын төвийн ажилчдад
арга зүйн зөвлөгөө, сургалт өгч ажиллалаа.
4. УДЭТ-ын жүжигчин МУГЖ Баясгалан, МУГЖ Г.Амгаланбаатар, Б.Баттогтох,
ҮУИТ-ын дуучин МУСТА Г. Отгонзул, Увс аймгийн МУГЖ Э. Цэрэвийн
нэрэмжит Ойрад театр-ын МУСТА С.Пүрэвдорж, МУСТА Ц.Цэгмид, бүжигчин
Д.Уранбилэг, Увс аймгийн Зүүнговь сумын Соёлын төвийн бүжгийн болон
хөгжмийн дугуйлангийн сурагчид хамтран “Соёлын сэргэлт-2023” аянд
оролцогчид ирсэн зочдод урлагийн тоглолтоо толилуулан цэнгүүллээ. Мөн
Монголын уран сайхны “Эмэгтэй” киног ЕБС-ийн ахлах, дунд ангийн
сурагчдад үзүүлж сонирхууллаа.
5. “Номын баяр -2023” номын үзэсгэлэн, шилдэг номоор номын сангийн сан
хөмрөгийг баяжуулах хөтөлбөр, Увс аймгийн музей, номын сангаас “Соёмбо”
боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн сурагчид, ард иргэдийн дунд танин
мэдэхүйн тэмцээнийг тус тус зохион байгууллаа.
6. УДЭТ, Зүүнговь сумын Соёлын төвийн хамт олон хамтран сумын иргэдийн
дунд үдшийн цэнгүүн, нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулснаар үйл
ажиллагаа өндөрлөлөлөө.

 

# Сэдвүүд
Сумын мэдээ