Увс аймгийн Завхан суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Хангайн нуруунаас эх авсан Завхан голын адаг Айраг нуур, Хяргас нуур, Хэцүү хад,
элсэн уул зэрэг говийн үзэсгэлэнт газруудтай нутаг юм. Ард иргэд нь дөрвөд,
сартуул угсаатнаас бүрдэнэ.
Арга хэмжээний хүрээнд:
1. Сумын ИТХ-ын дарга Н.Цэвээн, Засаг даргын орлогч М.Цовоохүү, УДЭТ-ын
Уран бүтээлийн хэлтсийн дарга Б.Хишигзаяа нар мэндчилгээ дэвшүүлэн
нээлээ.
2. СУИС-ийн Соёлын сургуулийн захирал, доктор, профессор, Соёл судлаач
Ш.Эрдэнэцэцэг “МОНГОЛЧУУДЫН ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ БА ӨВ
СОЁЛ” сэдвээр ирсэн зочдод илтгэл тавилаа.
3. УДЭТ-ын жүжигчин МУСТА Д.Мөнх-од, УДЭТ-ын жүжигчин МУСТА О.Долгор,
залуу дуучин М.Сарангуа, Увс аймгийн МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад
театр-ын ерөнхий найруулагч, МУСТА З.Нямсүрэн, дуучин МУСТА Ж.Тулга,
дуучин МУСТА Л.Бүрэндүүрэн, бүжигчин МУСТА Ө.Мөнгөнчимэг, Завхан
сумын ардын авьяастан Н.Энхмандах, Завхан сумын соёлын төвийн дэргэдэх
бүжгийн дугуйлангийн Этүгэн хамтлаг нар “Соёлын сэргэлт-2023” аянд
оролцогчдод урлагийн тоглолтоо өргөн толилууллаа.
4. “Номын сангийн нэг өдөр” номын сангийн боловсролын хөтөлбөр, шилдэг
номоор номын сангийн сан хөмрөгийг баяжуулах хөтөлбөр, “Соёмбо”
боловсролын хөтөлбөрийг тус тус зохион байгууллаа. Увс аймгийн Завхан
сумын өвлөн уламжлагч З. Намсрай, Д.Сарантуяа нартай уулзаж сартуул,
дөрвөд угсаатны соёлын өвлөгдөл гээгдлийн талаар судлаач Ш.Эрдэнэцэцэг
ярилцаж судалгаа аван санал солилцлоо.
5. “Эмэгтэй” Монголын уран сайхны киног Завхан сумын иргэд болон ЕБС-ийн
сурагчид үзэж сонирхлоо.
6. Завхан сумын Соёлын төв, УДЭТ, Увс аймгийн Ойрад ХЖТ-ын уран
бүтээлчид сумын иргэдийн дунд үдшийн цэнгүүн, нийтийн цэнгээнт бүжиг
зохион байгуулж Завхан сумын иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэн
ажиллалаа.
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Завхан сум /2023.09.15/
2023-11-07
# Сэдвүүд
Сумын мэдээ