Увс аймгийн Өндөрхангай суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай
хэрэгжүүллээ. Тус сумаас Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, Ардын жүжигчин
Ж.Лхамхүү, МУГЖ Ж.Сүххуяг, МУГЖ.Ш.Даваасамба, МУУГЗ Л. Шаравдорж зэрэг
урлаг соёлын алдар цуутнууд төрсөн түүхтэй.
Арга хэмжээний хүрээнд:
1. Сумын Засаг дарга Г.Төмөрчөдөр, Төрийн соёрхолт МУУГЗ Н.Наранбаатар
нар аяны зорилго зорилтыг танилцуулан мэндчилгээ дэвшүүлж нээлээ.
2. Монголын Үндэсний музейн музей судлалын мэргэжил арга зүйн төвийн
дарга, доктор Д.Мөнхтогоо “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба өв
соёл” сэдвээр илтгэл тавилаа.
3. МҮМ-н, музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо, Увс
аймгийн Соёл, Урлагийн газар-ын ахлах мэргэжилтэн Д.Цэвээнчимэд, Увс
аймгийн Төв номын сан-ийн арга зүйч М.Лхагважав, Увс аймгийн Музей-н
ЭША Н.Гэрэлмаа нар тус сумын соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж
арга зүйн зөвлөгөө, сургалт явуулав.
4. “Өндөрхангай суманд үйлдвэрлэв” сумын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн,
гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, Орон нутаг судлах танхимын
үзмэрийг үзүүлсэн нь олны сонирхлыг татаж байлаа.
5. Улсын Драмын Эрдмийн Театр-ын уран бүтээлч МУСТА Г.Отгонцэцэг,
Б.Гансүх, Л.Ананд МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын уран
бүтээлч Ц.Батсайхан, Ц.Сайнгэрэл, Г.Билгүүндалай, Ц.Лхагва, Ардын
авьяастан Д.Нина, Н.Баасанбат, “Хан хөхийн охид” бүжгийн хамтлаг зэрэг
уран бүтээлчид Өндөрхангай сумын иргэдэд урлагийн тоглолтоо өргөн
толилуулж цэнгүүллээ. Мөн “Эмэгтэй” Монголын уран сайхны киног үзүүлж
сонирхуулсан юм.
6. “Соёмбо” боловсролын хөтөлбөрийг сумын ЕБС-ийн сурагчдад зохион
байгууллаа.
7. Соёлын төвд сумын иргэдийн дунд тусгай хөтөлбөрийн дагуу нийтийн
цэнгээнт бүжиг зохион байгуулснаар “Соёлын сэргэлт” аяны үйл ажиллагаа
өндөрлөлөө.
СОЁЛЫН СЭРГЭЛТ – 2023. Өндөрхангай сум /2023.09.18/
2023-11-07
# Сэдвүүд
Сумын мэдээ