СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023.09.14
2023-11-07

Нээлтийн үйл ажиллагаа
Бөхийн өргөөнд 10.00 цагт эхэлсэн нээлтийн үйл ажиллагаанд Соёлын яамны
Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Соёл гэгээрлийн газрын дарга
Д.Наранцэцэг, аймгийн Засаг дарга Ч.Чимэд, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу
нарын хүндэт зочид оролцож үг хэлэв.
Нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр нь албан ёсны хэсэг,
соёл гэгээрлийн лекц, хүндэтгэлийн тоглолт гэсэн хэсгүүдээс бүрдсэн бөгөөд нийт 3
цаг үргэлжилж бөхийн өргөөнд нийт 1240 хүн үзэж сонирхсон байна. Нээлтийн үйл
ажиллагааг Увс аймгийн МВС телевиз шууд дамжуулсан нь нийт 12000 гаруй
телевиз үзэгчид хүрчээ.
Шууд дамжуулалтын линк: https://fb.watch/nl0fNEae64/?mibextid=v7YzmG
Нээлтийн үеэр тавьсан Түүхч, дэд профессор Н.Сүхбаатарын “Баруун
Монголын түүх ба соёл”, Соёл судлалын доктор, профессор Ж.Долгорсүрэнгийн
“Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба үндэсний тусгаар тогтнол” лекцүүд  оролцогчдоос өндөр үнэлэлт авлаа. Түүнчлэн Монголын театр урлагийн нэрт
зүтгэлтнүүд АЖ Г.Мягмарнаран, АЖ Б.Жаргалсайхан, УГЗ Ч.Найдандорж, УГЗ
нээлтийн үйл ажиллагаан дээр иргэдэд зориулж үг хэлж, “Монгол үндэсний хувцас
хэрэглэлэээрээ гоёж, дэлхийд дахинд соёлоо түгээн дэлгэрүүлцгээе” гэдэг уриалга
хэлсэн нь иргэдээс талархал хүлээсэн юм. Нээлтийн хүндэтгэлийн тоглолтонд
УДЭТ, ҮУИТ, “Ойрад” театрын уран бүтээлчид болон чөлөөт уран
бүтээлчид хамтран оролцлоо.

Үдшийн цэнгүүн
Соёлын сэргэлт 2023 аяны нээлтийн орой буюу 2023 оны 9-р сарын 14-ний
оройн 20.00-23.00 цагийн хооронд иргэдэд зориулсан үдшийн цэнгүүнийг Бөхийн
өргөөнд зохион байгуулав.
Уг үйл ажиллагааг анх Гиваан баатрын нэрэмжит талбайд зохион
байгуулахаар төлөвлөсөн байсан боловч цаг агаарын онцгой байдлаас хамаарч
(бороо орж огцом хүйтэрсэн тул) ийнхүү дотор танхимд зохион байгуулсан юм.
Үдшийн цэнгүүнд УДЭТ, ҮУИТ, “Ойрад” театрын уран бүтээлчид болон чөлөөт уран
бүтээлчид  хамтран оролцлоо. Үдшийн цэнгүүнд нийт 430 иргэн
оролцон, чөлөөт цагийг сонирхолтой өнгөрүүлэв.
Үдшийн цэнгүүнийг мөн Увс аймгийн МВС телевиз шууд дамжуулсан нь нийт
8000 гаруй телевиз үзэгчдэд хүрсэн байна.
Шууд дамжуулалтын линк https://fb.watch/nl0oGXcmjh/?mibextid=cr9u03


 Үзэгчуран бүтээлчдийн уулзалт

УДЭТаас Монголын театр урлагийн нэрт зүтгэлтнүүдийн оролцоотой “Үзэгчуран
бүтээлчийн уулзалт”ыг Улаангом хотод 2023 оны 9р сарын 13, 14ний өдрүүдэд
Улаангомын 1, 2, 6р ЕБС болон Увс аймгийн МСҮТ дээр зохион байгуулж нийт 1200
гаруй хүүхэд, залуус хамрагдлаа. 2023 оны 9р сарын 13нд 1р сургууль дээр
болсон уулзалтанд МУАЖ Г.Мягмарнаран, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар,
МУГЖ Ж.Оюундарь, 2р сургууль дээр болсон уулзалтанд МУУГЗ Ч.Найдандорж,
МУСТА Н.Ялалт, МУСТА М.Тогтохжаргал нар 6р сургууль дээр болсон уулзалтанд
МУАЖ Б.Жаргалсайхан, жүжигчин Б.Ганбат, 2023 оны 9р сарын 14нд МСҮТ дээр
болсон уулзалтанд МУГЖ Б.Нармандах, МУСТА Г.Отгонцэцэг нар тус тус оролцож
УДЭТын уран бүтээл, жүжигчний мэргэжлийн онцлог, соёлтой иргэн байх тухай

зэрэг сэдвүүдээр лекц уншиж, асуултанд хариулж, мөн сурагчдын дунд бичил
уралдаан зарлаж, шагналтнуудад УДЭТын бэлэг дурсгал, шагналыг гардуулав.

Үзвэр үйлчилгээ
УДЭТ-аас Соёлын сэргэлт аяны хүрээнд Увс аймгийн үзэгчдэд зориулж Гэгээн
Муза наадмын шагналт, В.Красногоровын зохиол “Би ч гэсэн жаргамаар байна”
уянгын драмын жүжгийг 2023 оны 9-р сарын 13, 14-ний өдрүүдэд “Ойрад” театрт
тоглолоо. Жүжгийн гол дүрүүдэд тоглосон МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Н.Ялалт,
МУСТА М.Тогтохжаргал, жүжигчин Б.Ганбат нар аймгийн телевизүүдэд ярилцлага өгч,
тоглолтын өмнө үзэгчидтэй уулзалт хийв. Уг жүжгийг Улаангом хотод тоглох баг нийт 13
хүний бүрэлдэхүүнтэй ажилласан юм.

Мөн Соёлын сэргэлт аяны хүрээнд олон улсын кино наадмын шагналт
“Эмэгтэй” уран сайхны киног 2023 оны 9-р сарын 13-ны өдрийн 14.30 цагт “Ойрад”
театр гаргаж нийт 170 үзэгч үзжээ.
Эссе бичлэгийн уралдаан
УДЭТ-аас Соёлын сэргэлт аяны утга агуулгыг баяжуулах, Увс аймгийн иргэд,
өсвөр үе, залууст соёлын талаарх үзэл бодлоо илэрхийлэхэд нь туслах, бүтээлч
санааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулах
зорилгоор “Би урлагт дуртай соёлтой иргэн” эссэ бичлэгийн уралдааныг Увс аймгийн
ЕБС-ын 7-12 ангийн (дунд ахлах) сурагчдын дунд 2023 оны 8-р сарын 24-ний 10.00
цагаас 09-р сарын 07-ны хооронд 15 хоногийн хугацаанд зохион байгуулав.
Уралдаан ирсэн эссенүүдийг УДЭТ-ын утга зохиолын мэргэжлийн 3 хүнээс бүрдсэн
тусгай баг сонгон шалгаруулж, “эх санаа”, “зохиомжийн шийдэл, өвөрмөц онцлог”,
“бичвэрийн нягт нямбай байдал”, “агуулгаа илэрхийлж чадсан эсэх”, “нийгэмд
үзүүлэх эерэг нөлөө, ач холбогдол” гэсэн 5 үзүүлэлтээр 50 онооны системээр
дүгнэж, шагналтнуудыг нээлтийн ажиллагаан дээр зарлан танилцуулж, шагналуудыг
сумдад нь ажиллах үеэр гардуулан өглөө.
“Номын бэлэг-мэдлэгийн ундарга” аян
УДЭТ Соёлын сэргэлт аяныг угтсан ажлын хүрээнд Улаанбаатар хотод
“Номын бэлэг-мэдлэгийн ундарга” номын хандивын аян зохион байгуулав. УДЭТ-ын
уран бүтээлчид, ажиллагсад дотроо болон театрын гадаа иргэд, үзэгчдэд нээлттэй
хандивын цэг байрлуулж номын хандив хүлээн авсан бөгөөд зохиолчид, хэвлэлийн
газруудтай хамтран ажиллав.
Ингэснээр “Аз хур” хэвлэлийн газрын бүтээгдэхүүн болох дэлхийн жүжгийн
түүвэр 10 боть зохиолоос 20 багцыг 60 хувийн хөнгөлөлттэй үнээр авч Увс аймгийн
19 сумын номын сан бүрт бэлэглэлээ.
Мөн цугларсан номын дээж болох нийт 13 хайрцаг номыг
Улаангом хотод авчирч Увс аймгийн номын санд хүлээлгэн өгөв. Иргэдийн
хандиваар цуглуулсан 20 тонн номыг Увс аймгийн Улаангом хотын төв номын сан
болон 18 сумдын номын сангуудад номын баяжилт хийхээр бэлтгэл ажил хийгдэж
байна.

# Сэдвүүд
Сумын мэдээ