“Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2024” 35 дахь Номын баярын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
2024-06-17

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050”,
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158-р
зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2024” арга хэмжээг улс
орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын өв
санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн
дэлгэрүүлэхэд оршино.
Увс аймгийн Төв номын сан нь “Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2024” 35 дахь Номын
баярын арга хэмжээг “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар Монгол Улсын Их Хурлын дарга
Г.Занданшатарын ивээл дор 2024 оны 5 дугаар сарын 17-ноос 5 дугаар сарын 19-ний хооронд
Гиваан баатрын талбай болон өөрийн байранд зохион байгууллаа.
Номын баярыг Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Соёл урлагийн газрын дарга Т.Оюунцэцэг,
Нийтийн номын сангийн захирал Б.Батхүү нар нээж үг хэллээ.
Нээлтэнд Хилийн цэргийн 0245-р ангийн хөгжимчин Ш.Бумбаяр ая. Очир “Жонон” аялгуу морин
хуураар тоглож, Хилийн цэргийн ангийн харуулын дарга Ц.Алтанхүү “Хилчин заяа” дуугаар ая
өргөж, 1-р сургууль 12-е ангийн сурагч М.Уянга өөрийн зохиосон Хүрэл тулга наадмын шагналт
“Цаас” шүлэг, УПК-ын оюутан Б.Уянга Хатанбаатарын зохиол “Ээжийдээ очоорой” өгүүлэг
уншиж, Э.Цэрэвийн нэрэмжит Ойрад ХЖТеатрын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.                                                                                                                                                                                                                                  Үндэсний бичиг соёл, Номын баяр-2024 арга хэмжээний хүрээнд “Зохиолч-Уншигчдын
уулзалт” зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн Нийтийн номын сангийн дарга Б.Батхүү
нээж үг хэлж, зохиолч, яруу найрагчдад Тод үсэг-375 ном бэлэглэж, нийт оролцсон уншигч
сурагчдад сурлагын их амжилт хүслээ. МЗЭ-ийн Увс салбар “Огторгуйн далай” УЗН-ийн тэргүүн
Г.Оюун-Эрдэнэ, МУСГЗ, зохиолч яруу найрагч Б. Норов, МУСТ-зохиолч яруу найрагч
Г.Пүрэвдорж, МУСТ-зохиолч яруу найрагч Б.Жаргалсайхан, Ардын авъяастан Л.Дүгэрсүрэн нар
халуун яриа өрнүүлэхийн зэрэгцээ уран бүтээлээсээ уншиж сонирхууллаа. Мөн Увс аймгийн
зохиолчдын номоор үзэсгэлэн гаргаж, /127 ширхэг ном/
МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Г.Оюун-Эрдэнэ “Тонгоруу толины тусгал” хэмээх шинэ номоо
манай номын санд ном бэлэглэлээ.

# Сэдвүүд
Сумын мэдээ