СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Ховд сум /2023.09.18/
2023-11-07

Увс аймгийн Ховд суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Ачит нуур, Шаазгай нуур, Олон нуур, Гоожуурын хүрхрээ, Рашааны аман зэрэг
байгалийн үзэсгэлэнт газруудтай. Дөрвөдийн үнэн сүсэгт Зоригт хаан хошууны гол
нутаг болох Ховд сум нь 1924 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дөрвөд ястны өлгий
нутаг юм. Дөрвөдүүд 107 овогтой байсан гэж тодорхойлогдсоноос одоогийн Ховд
суманд 26 овог зонхилон амьдарч байна.
Арга хэмжээний хүрээнд:
1. Соёлын сэргэлт 2023 аяныг нээж сумын ИТХ-ын дарга Т.Ганзориг, УДЭТ-ын
Уран бүтээлийн хэлтсийн дарга Б.Хишигзаяа, СУИС-ийн Соёлын сургууль-
ийн захирал, доктор профессор, соёл судлаач Ш.Эрдэнэцэцэг, Ховд сумын
Соёлын төвийн дарга З.Бямбасүрэн нар мэндчилгээ дэвшүүллээ.
Нээлтийн үеэр “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд УДЭТ-аас зохион
байгуулсан “Би урлагт дуртай соёлтой иргэн” эссе бичлэгийн уралдаанд 2-р
байрын шагнал хүртсэн Ховд сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч
А.Алтангэрэлд шагнал, дурсгалын зүйлсийг гардууллаа.
2. СУИС-ийн Соёлын сургуулийн захирал, доктор, профессор, Соёл судлаач
Ш.Эрдэнэцэцэг “МОНГОЛЧУУДЫН ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ БА ӨВ
СОЁЛ” сэдвээр илтгэл тавилаа.
3. Увс аймгийн Төв номын сан-ийн сан хөмрөгийн номын санч Д.Уранчимэг, Увс
аймгийн Музей-н боловсролын ажилтан Э.Нарангарав нар сумын номын сан,
орон нутаг судлах танхимын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн
зөвлөгөө өглөө.
4. Улсын Драмын Эрдмийн Театр-ын жүжигчин МУСТА Д.Мөнх-од, МУСТА
жүжигчин О.Долгор, залуу дуучин М.Сарангуа, Увс аймгийн МУГЖ Э.
Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын ерөнхий найруулагч, МУСТА
З.Нямсүрэн, МУСТА дуучин Ж.Тулга, МУСТА Л.Бүрэндүүрэн, МУСТА
бүжигчин Ө.Мөнгөнчимэг, Ховд сумын иргэн МУСТА Ж.Магсар, Б.Буяннэмэх,
И.Төгсөө, ардын авьяастан И.Сүрэнхорлоо, Ч.Оюунбилэг, Р.Чойсүрэн,
Х.Жавзан, Б.Дахинбаяр, Өвлөн уламжлагч З.Алтанцэцэг, Я.Жавзан,
С.Баянөлзий, Ц.Батзаяа, Ж.Цэвээн, Ж.Цэвэгмэд, Д.Аакаа, Соёлын төвийн
дэргэдэх икэлийн дугуйлангийн сурагчид, бий биелгээний дугуйлангийн
сурагчид хамтран “Соёлын сэргэлт-2023” аянд оролцогчдод урлагийн
тоглолтоо өргөн толилуулж нутгийн олныг баясгалаа. Түүнчлэн “Эмэгтэй”
МУСК-г үзүүлж сонирхууллаа.
5. “Номын баяр-2023” номын үзэсгэлэн боловсролын хөтөлбөр, “Шилдэг номоор
номын сангийн сан хөмрөгийг баяжуулах” хөтөлбөр, танин мэдэхүйн тэмцээн,
“Соёмбо” боловсролын хөтөлбөрүүдийг тус тус зохион байгууллаа.
6. Увс аймгийн Ховд сумын дөрвөд уртын дууны өвлөн уламжлагч
Б.Цэвээнравдантай дөрвөдийн уртын дууны домог түүх, бэлгэдэл, ая
аялгууны талаар судлаач Ш.Эрдэнэцэцэг ярилцаж судалгаа авч онцоллоо.
7. УДЭТ, Ховд сумын Соёлын төв, Увс аймгийн Ойрад ХЖТ-ийн уран бүтээлчид
сумын иргэдийн дунд “Ховдын үдэш” хөтөлбөрт үдшийн цэнгүүн, нийтийн
цэнгээнт бүжиг зохион байгуулан ажиллалаа.

# Сэдвүүд
Сумын мэдээ