Увс аймгийн Түргэн суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай зохион
байгууллаа. Түргэн сум нь Увс аймгийн төвөөс хамгийн ойр буюу 30км зайд оршдог,
2100 иргэн амьдардаг бөгөөд хүн ам нь 100 хувь дөрвөд угсаатан юм. Сумын
хэмжээнд 40 гаруй ардын авьяастантай, бүжгийн дугуйланд дөрвөд ардын бий
биелгээг 80 хүүхэд суралцаж байна. Соёлын өвлөн уламжлагч нийт 42 иргэн
байдгаас 22 нь аймгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өвлөн уламжлагчид юм.
Үйл ажиллагааны хүрээнд:
1. “Соёлын сэргэлт-2023” аяны нээлтэд сумын засаг дарга Л.Буянжаргал, ИТХ-
ын дарга Ж.Төгсбаяр, УДЭТ-ын захирал, МУУГЗ Д.Цэрэнсамбуу нар
оролцлоо. Нээлтийн үеэр МУУГЗ Д.Цэрэнсамбуу Түргэн сумын харьяат
МУУГЗ, театр урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Таяа агсныг хүндэтгэн дурсаж, гэрэл
зургийг алд цэнхэр хадгийн хамт сумын соёлын төвд бэлэглэлээ. Түүнчлэн
тус сумаас ардын авьяастан болсон Т.Аюушжав, Л.Түдэв нарт тэмдэг
үнэмлэхийг гардуулж өглөө.
2. “Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба үндэсний тусгаар тогтнол” сэдвээр Соёл
урлагийн их сургууль-ийн соёл урлагийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх
институтын захирал, дэд профессор Л.Тунгалаг илтгэл уншив.
3. Нутгийн үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн
үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
4. Соёлын боловсролын “Соёмбо” хөтөлбөрийг соёлын төвийн номын сангийн
танхимд ЕБС-ийн сурагчдыг оролцуулан зохион байгуулж, танин мэдэхүйн
тэмцээнд сумын иргэд, оролцогчид мэдлэг сорин өрсөлдлөө.
5. МУГЖ Б.Нармандах, МУСТА Г.Алтанхундага, УДЭТ-ын жүжигчин Рагчаа
болон МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын дуучин МУСТА
И.Оюунмандах, бүжигчин МУСТА Б.Тунгалагтамир, дуучин Б.Түвшинбаяр,
хөгжимчин Б.Мөнгөн-Оргил, ардын авъяастан Т.Аюушжав, Л.Түдэв,
Т.Болдбаатар болон бүжгийн дугуйлангийн нийт сурагчид хамтран урлагийн
тоглолтоо өргөн цэнгүүллээ
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Түргэн сум /2023.09.19/
2023-11-07
# Сэдвүүд
Сумын мэдээ