СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Тариалан сум /2023.09.15/
2023-11-07

Увс аймгийн Тариалан суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай зохион
байгууллаа. Тариалан сум нь Увс аймгийн төвөөс 30 км зайд Хархираа уулын өвөрт
оршдог, хотон угсаатны цөм болсон нутаг билээ.
Арга хэмжээний хүрээнд:
1. “Соёлын сэргэлт-2023” аяныг, Тариалан сумын засаг дарга З.Тэгшжаргал,
Соёлын яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Наранцэцэг,
Сумын ИТХ-ын дарга Г.Хүрэлдээ, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу нар нээж,
мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн үеэр УДЭТ-аас зохион байгуулсан “Би
урлагт дуртай соёлтой иргэн” эссе бичлэгийн уралдааны 3-р байрын шагнал
хүртсэн, Тариалан сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Ж.Идэр-Одод шагналыг
гардуулж, УДЭТ-ын уран бүтээлээс үзэхийг урьсан юм.
2. “Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба үндэсний тусгаар тогтнол” сэдвээр
СУИС-ийн соёл урлагийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх институтын
захирал, дэд профессор Л.Тунгалаг илтгэл уншив.
3. 60 гаруй ахуйн соёлын эд зүйлийг багтаасан хотон угсаатны дээл, хувцас
болон гэр ахуйн эдлэл тоног хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, “Хархираа” нутгийн
брэнд арвайн гурил болон цагаан идээний худалдааг зохион байгууллаа.
4. Соёлын боловсролын “Соёмбо” хөтөлбөрийг соёлын төвийн номын сангийн
танхимд ЕБС-ийн сурагчдыг оролцуулан зохион байгууллаа. Мөн танин
мэдэхүйн тэмцээнд сумын иргэд, оролцогчид мэдлэг сорин өрсөлдлөө.
5. МУГЖ Б.Нармандах, МУСТА Г.Алтанхундага, УДЭТ-ын жүжигчин Рагчаа
болон МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын уран бүтээлчид оролцов.
Тоглолтын нээлтэнд соёлын төвийн дарга ардын авьяастан Х.Түмэнжаргал,
соёлын өвлөн уламжлагч, бий биелээч И.Рагчаадорж нарын 8 ардын
авьяастан хотон угсаатны 5 төрлийн бий биелгээ, икэл болон товшуур хөгжим,
хэл хууртай хамтран тоглосон нь сонирхолтой үзүүлбэр болж, иргэдийн
талархлыг хүлээлээ.
6. Тариалан сумын соёлын төвтэй хамтран зохион байгуулсан үдшийн цэнгүүнд
сумын иргэд идэвхтэй оролцож, хамтран бий биелсээр, аяны үйл ажиллагаа
өндөрлөлөө.

# Сэдвүүд
Сумын мэдээ