СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Сагил сум /2023.09.17/
2023-11-07

Увс аймгийн Сагил суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай зохион
байгууллаа. Сагил сум нь Увс аймгийн төвөөс 60 км зайд оршдог, 5 баг, 2400 орчим
хүн амтай. Хүн амын 70 хувь нь дөрвөд угсаатан.
Арга хэмжээний хүрээнд:
1. “Соёлын сэргэлт-2023” аяны үйл ажиллагааг Сагил сумын засаг дарга
Л.Санжжав, УДЭТ-ын ЗУХ-ийн дарга Ч.Мөнхзул нар нээж үг хэлсэн бөгөөд
нээлтийн тоглолтонд оролцсон ардын авьяастан, өвлөн уламжлагч нарт бэлэг
дурсгалын зүйлс гардууллаа.
2. “Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба үндэсний тусгаар тогтнол” сэдвээр
СУИС-ийн соёл урлагийн мэргэжилтний, мэргэжил дээшлүүлэх институтын
захирал, дэд профессор Л.Тунгалаг илтгэл танилцуулсан юм.
3. Үйл ажиллагааны үеэр соёлын төвийн гэр музейн үнэт үзмэрүүд болон гэр
ахуйн эдлэл тоног хэрэгслийн үзэсгэлэн, нутгийн иргэдийн цагаан идээний
үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
4. Соёлын боловсролын “Соёмбо” хөтөлбөрийг соёлын төвийн номын сангийн
танхимд ЕБС-ийн сурагчдыг оролцуулан зохион байгууллаа. Түүнчлэн танин
мэдэхүйн тэмцээнд сумын иргэд, оролцогчид мэдлэг сорин өрсөлдлөө.
5. МУГЖ Б.Нармандах, МУСТА Г.Алтанхундага, УДЭТ-ын жүжигчин Рагчаа
болон МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын уран бүтээлчид оролцож
нутгийн олонд тоглолтоо өргөн барилаа.
6. Сагил сумын соёлын төвтэй хамтран үдшийн цэнгүүн зохион байгуулж, сумын
иргэд идэвхтэй оролцож, дуу хууртай, хамтдаа бий биелэн бүжиж, сумын
иргэдэд соёлын үйлчилгээг хүргэн үйл ажиллагаа өндөрлөлөө.

# Сэдвүүд
Сумын мэдээ