Увс аймгийн Зүүнхангай суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай
хэрэгжүүллээ. Тус сумаас МУГЖ Х.Оюунцэцэг, МУГЖ М.Жаргал, МУУГЗ Ц.Амараа,
МУГЖ Н.Амгалан зэрэг урлаг соёлын алдар цуутнууд төрсөн түүхтэй.
Арга хэмжээний хүрээнд:
1. Сумын Тамгын газрын дарга О.Цэрэндорж, Төрийн соёрхолт МУУГЗ
Н.Наранбаатар нар “Соёлын сэргэлт” аяны үйл ажиллагааг танилцуулан
мэндчилгээ дэвшүүлэн нээлээ.
2. Монголын Үндэсний музейн музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга
доктор Д.Мөнхтогоо “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба өв соёл”
сэдвээр илтгэл тавилаа.
3. Үндэсний түүхийн Музейн, музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга
Д.Мөнхтогоо, аймгийн Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн
Д.Цэвээнчимэд Увс аймгийн Төв номын сан-ийн арга зүйч М.Лхагважав,
аймгийн музейн ЭША Н.Гэрэлмаа нар тус сумын соёлын төвийн үйл
ажиллагаатай танилцан арга зүйн зөвлөгөө сургалт өгсөн юм.
4. “Зүүнхангайд үйлдвэрлэв” сумын брэнд бүтээгдэхүүний болон сумын Цавдан
нуурын давсаар хийсэн давсан урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг тус тус
зохион байгууллаа.
5. Төрийн соёрхолт МУУГЗ Н.Наранбаатар УДЭТ-ын уран бүтээлч Г.Отгонцэцэг,
Б.Гансүх, Л.Ананд МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын уран
бүтээлч Ц.Батсайхан, Ц.Сайнгэрэл, Г.Билгүүндалай, Ц.Лхагва ардын
авьяастан Б.Батнасан, М.Дагвадорж нар “Соёлын сэргэлт-2023” аянд
оролцогчдод урлагийн тоглолтоо өргөн толилуулан цэнгүүллээ.
6. Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Соёмбо”
боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Мөн орон нутаг судлах танхимын
үзмэр, Монголын уран сайхны “Эмэгтэй” киног ЕБС-ийн сурагчид болон сумын
иргэдэд үзүүлж сонирхууллаа.
7. Соёлын төвд сумын иргэдийн дунд тусгай хөтөлбөрийн дагуу урлагийн
тоглолт, нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулснаар үйл ажиллагаа
өндөрлөлөө.