“Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай зохион байгууллаа. Наранбулаг сум нь
аймгийн төвөөсөө 90 км оршдог. Хангай, говь, хээр тал хосолсон нутагтай. Гүнбүрд,
Алдар, Хужирт, Улаан Үзүүр гэсэн 4 багаас бүрдэнэ. Алдар баг нь Монголын хамгийн
том баг юм.
Арга хэмжээний хүрээнд:
1. Тус сумын Засаг дарга С. Дэлгэрмөрөн, УДЭТ-ын ерөнхий найруулагч,
Төрийн соёрхолт, МУУГЗ Н.Наранбаатар нар аяны зорилго зорилтыг
танилцуулан мэндчилгээ дэвшүүлж нээлээ.
2. Монголын Үндэсний музейн музей судлалын мэргэжил арга зүйн төвийн
дарга, доктор Д.Мөнхтогоо “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл ба өв
соёл” сэдвээр илтгэл тавилаа.
3. МҮМ-н, музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо, Увс
аймгийн Соёл, Урлагийн газар-ын ахлах мэргэжилтэн Д.Цэвээнчимэд, Увс
аймгийн Төв номын сан-ийн арга зүйч М.Лхагважав, Увс аймгийн Музей-н
ЭША Н.Гэрэлмаа нар тус сумын соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж
арга зүйн зөвлөгөө, сургалт явуулав.
4. Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлч МУСТА Г.Отгонцэцэг,
Б.Гансүх, Л.Ананд, МУГЖ Э. Цэрэвийн нэрэмжит Ойрад театр-ын уран
бүтээлч Ц.Батсайхан, Ц.Сайнгэрэл, Г.Билгүүндалай, Ц.Лхагва, ардын
авьяастан Н.Өлзий, Н.Отгон, “Наран” бүжгийн хамтлаг тус тус сумын иргэдэд
урлагийн тоглолтоо толилуулан цэнгүүллээ.
5. “Соёмбо” боловсролын хөтөлбөрийг сумын ЕБС-ийн сурагчдад зохион
байгууллаа. “Соёлын сэргэлт” арга хэмжээний үеэр яруу найрагч Тайчууд
Б.Болдын “Ховоо татах худгийн гүнд” нэртэй анхны шүлгийн шинэ номын
нээлт болсон юм. Тус үйл ажиллагаанд МЗЭ-ийн Увс салбарын “Огторгуйн
далай” нэгдэл, Наранбулаг сумын ЗДТГ, Соёлын төв, сургууль, цэцэрлэг,
эмнэлэг гээд албан байгууллагын төлөөлөл, анд нөхөд нь оролцсон өргөн
хэмжээний арга хэмжээ боллоо.
6. Соёлын төвд сумын иргэдийн дунд тусгай хөтөлбөрийн дагуу нийтийн
цэнгээнт бүжиг зохион байгуулснаар “Соёлын сэргэлт” аяны үйл ажиллагаа
өндөрлөлөө.
СОЁЛЫН СЭРГЭЛТЖ-2023. Наранбулаг сум /2023.09.19/
2023-11-07
# Сэдвүүд
Сумын мэдээ