Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Соёлын сайд болон Увс аймгийн Засаг дарга нарын 2023 онд хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор орон нутагт “Номын баяр-2024” арга хэмжээг орон нутаг даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, номын эрдмийн соёлыг сурталчлах, ард иргэд, хүүхэд залууст номын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Гиваан баатрын талбай болон аймгийн нийтийн номын сан, 19 сумдын номын сангуудаар амжилттай зохион байгуулж, мөн тус арга хэмжээг угтан 2024 оны 04 дугаар сарын 23-аас 9дүгээр сар12:58:15ын 15 хооронд “Уншигч Увсчууд” ном уншлагын нөлөөллийн аяныг зохион байгуулан ажиллаж байна.
- Үндэсний бичиг соёл, Номын баяр-2024 арга хэмжээний хүрээнд “Зохиолч-Уншигчдын
уулзалт” зохион байгууллаа. МЗЭ-ийн Увс салбар “Огторгуйн далай” УЗН-ийн тэргүүн
Г.Оюун-Эрдэнэ, МУСГЗ, зохиолч яруу найрагч Б. Норов, МУСТ-зохиолч яруу найрагч
Г.Пүрэвдорж, МУСТ-зохиолч яруу найрагч Б.Жаргалсайхан, Ардын авъяастан Л.Дүгэрсүрэн нар
халуун яриа өрнүүлэхийн зэрэгцээ уран бүтээлээсээ уншиж сонирхууллаа. Мөн Увс аймгийн
зохиолчдын номоор үзэсгэлэн гаргаж, /127 ширхэг ном/
МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Г.Оюун-Эрдэнэ “Тонгоруу толины тусгал” хэмээх шинэ номоо
бэлэглэв.