Соёлын бүтээлч сар -2024 хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
2024-12-16
“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР”-2024 хаалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
2024-12-10
Соёлын бүтээлч сар-2024” аяны хаалтын арга хэмжээ 2024 оны 12-р сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны Соёлын бүтээлч үйлвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай 314 тогтоол, Соёлын тухай хууль, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тус тус үндэслэн Соёлын бүтээлч сар-2024 аяныг улсын хэмжээнд нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгээр, түүхэн сод хүмүүсийн суу билгийг үлгэрлэн, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт үнэт зүйлс, ур чадвар, гүн ухааныг хойч үе, хүүхэд залууст уламжлуулж, эх оронч монгол хүнийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан.
Энэхүү аяныг 2024.11.01-11.30 өдрийг хүртэл “Дээдсийн ухааныг дээжлэн өвлөхүй” агуулгын хүрээнд соёл, урлагийн 23 байгууллагаар тухайн орон нутагт түүхэн гавьяа байгуулсан 86 хүнийг сонгон соёлын өв, урлаг, уран бүтээл, соёл гэгээрлийн чиглэлээр үзэсгэлэн, тоглолт, боловсролын хөтөлбөр, хэлэлцүүлэг хурал, нөлөөллийн ажил, контент зэрэг нийт 496 арга хэмжээ зохион байгуулж, 29115 хүнийг хамруулсан байна.
# Сэдвүүд
Uncategorized
Мэдээ
мэдээлэл
Сумын мэдээ