Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн өдөр Улсын тэргүүний 5 дугаар цэцэрлэг бяцхан уншигчиддаа зориулж байгуулсан “ЦЭЦЭРЛЭГИИЙН НОМЫН САН”-гийн нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд сан хөмрөгийн номын санч Д.Уранчимэг оролцлоо.
Монголчууд “Ухаан далай номоос эхтэй” гэж үр хүүхдэдээ сургаж ирсэн билээ. Ном хүний оюун ухааныг задалж, логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Уншсан номынхоо сонин сайхан зүйлийг ухаж учрыг нь сайн ойлгох гэж хичээдэг учраас ном уншдаг хүн сэтгэн бодох чадвар сайтай, дөлгөөн, ухаалаг, аливааг олон талаас нь бодож зөв шийдвэр гаргадаг.
Бага наснаасаа номтой нөхөрлөж байгаа бяцхан үрсдээ амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Тэдний хөгжих, сурах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан номтой нөхөрлүүлэн бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа цэцэрлэгийн захиргаа болон хамт олонд ажлын их амжилтыг хүсэн ерөөе.
Та бүхнийг номын цагаан буян ивээх болтугай.




0:31 / 2:26