“ГЭР БҮЛ – СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам НҮБ-ын Хүүхдийн сантай 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг” хүрээнд “Гэр бүл-соёлын анхдагч орчин” хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулж буй юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia Zaisan Hill Complex -т “АГУУ УРАН ЗУРААЧ” урлагийн боловсролын хөтөлбөрөө хэрэгжүүллээ.