Үндэсний бичиг соёл, Номын өдрүүд-2024″, 36 дахь номын баярын арга хэмжээний хүрээнд Чорс тайж овогт Лодовын Дүгэрсүрэнгийн “Салхин хээтэй ай” шинэ номын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Номын сангийн дарга Б.Батхүү номын нээлт хийж үг хэллээ. 4-р сургуулийн 12-а ангийн сурагч Ж. Эрхэмбаяр морин хууруур Жалам хар аялгуу тоглож, Цэрэвийн нэрэмжит Ойрад театрын дуучин СТА Ц.Цэгмэд ая дуугаа өргөж, Увс аймгийн “Огторгуйн далай ” утга зохиолын нэгдлийн хамт олон уран бүтээлийнхээ дээжээс уншиж толилууллаа. Мөн Л.Дүгэрсүрэнгийн үр хүүхдүүд,төрөл төрөгсөд,ах дүү нар нь болон оюутан сурагчид оролцлоо.
Л.Дүгэрсүрэн нь 2007 онд анхны шүлгийн түүврээ “Бодлоос урсах аялгуу” нэртэйгээр хэвлүүлж байсан бол 2024 онд Тэс сум байгуулагдсаны 100 жилийн ойн бэлэг болгон “Салхин хээтэй ай” номоо хэвлүүлсэн.
Манай сан хөмрөгийн баяжилтанд үнэтэй хувь нэмэр оруулж шүлэг яруу найргийн дээжээсээ бэлэглэсэн тандаа баярлалаа. Та бүгдийг номын цагаан буян үргэлж ивээх болтугай