АЗДТГ-ын Цэргийн штаб, Соёл урлаг аялал жуулчлал, залуучуудын газар, Хилийн цэргийн 0245 дугаар анги, Музей, Залуучуудын хөгжлийн төв хамтран “ЭХ ОРНЫ ҮЗЭСГЭЛЭНТ БАЙГАЛЬ – ДАРХАН ХИЛ” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд:
1. “Мөнх найрамдал” түүхийн цогцолбор газартай танилцах
2. “Боршоо” боомтын үйл ажиллагаатай танилцах
3. Маршал Ю.Цэдэнбалын төрсөн газар “Цагаан бураа” түүхэн дурсгал газартай танилцах
4. Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит орон нутаг судлах музей үзэх
5. Заставын үйл ажиллагаатай танилцах
6.Улсын хилийн үүсэл, хөгжлийн талаар сурагчдад мэдээлэл хүргэх зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.
Арга хэмжээгээр дамжуулан сурагчид түүхэн сод хүмүүсийн суу билиг, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур
чадвар, соёлын өвийн талаар мэдлэг, ойлголттой болсон.
+2