ЮНЕСКО, Соёлын яамны дэмжлэгтэйгээр, Соёл, урлагийн их сургуулиас хэрэгжүүлж байгаа “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг тогтворжуулах нь” төслийн хүрээн дэх Дөрвөд, Баяд, Хотон бий биелгээний сургалт Увс аймагт хэрэгжиж эхэллээ. Сургагч багшаар ажиллаж буй өвлөн уламжлагч, Хяргас сумын Соёлын төвийн бүжгийн багш П.Гомбожав, Ховд сумын өвлөн уламжлагч, Соёлын төвийн хөгжмийн багш, өв тээгч И. Төгсөө , Тариалан сумын Соёлын төвийн дарга, өвлөн уламжлагч Х.Түмэнжаргал нартаа амжилт хүсье.
УВС АЙМАГТ МОНГОЛ БИЙ БИЕЛГЭЭГ ӨВЛҮҮЛЭН УЛАМЖЛУУЛЖ, ОРШИН ТОГТНОХ ЧАДВАРЫГ ТОГТВОРЖУУЛАХ НЬ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
2025-11-07
# Сэдвүүд
Uncategorized

