СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ЭРХ, ҮҮРЭГ
СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮРЭН ЭРХ
19 дүгээр зүйл.Соёлын үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо
19.1.Соёлын үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо нь Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, соёлын байгууллагын удирдлагаас бүрдэнэ.
22 дугаар зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
22.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 22.1.1.соёлын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах; 22.1.2.дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох арга хэмжээг авах; 22.1.3.соёлын статистик мэдээллийг нэгтгэн гаргаж, дүн шинжилгээ хийх; 22.1.4.соёлын үнэт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх; 22.1.5.түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах болон дотоод, гадаадад үзэсгэлэн гаргахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих; 22.1.6.соёлын салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах; 22.1.7.соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх; 22.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 141 дүгээр зүйл.
Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
141.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын өвийг хамгаалах чиглэлээр дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 141.1.1.төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах; 141.1.2.соёлын өвийн улсын үзлэг, тооллогыг хуулиар тогтоосон хугацаанд явуулж, дүнг Засгийн газарт тайлагнах; 141.1.3.соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах; 141.1.4.соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх; 141.1.5.соёлын өвийг хувилах, бүтээгдэхүүний загварт оруулж, зах зээлд нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих; 141.1.6.дуудлага худалдаагаар худалдах соёлын биет өвийн бүртгэлийг хөтлөх, тайланг хүлээн авах, хяналт тавих; 141.1.7.нийтийн өмчийн соёлын өвийг хадгалах, бүртгэх ажлыг мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх; 141.1.8.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж, улс, орон нутгийн төсвийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 141.1.9.соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг хөтлөх; 141.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.