ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО.
2024-12-09
WORLD TRAVEL MARKET 2024 ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО
Засгийн газраас 2024 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор эх орноо ОУ-д сурталчилж байна.
Энэ хүрээнд “World Travel Market – 2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улсаас аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллага “Go Mongolia” асрыг байгуулан амжилттай оролцлоо.
Манай улсаас тус аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсон компаниуд эх орноо сурталчлах, Европын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготойгоор хоёр талын уулзалтууд хийж, үндэсний хувцасны үзүүлбэр, “Nomadic Tunes” язгуур урлагийн тоглолтоор соёл, байгалийн онцлогийг сурталчиллаа.
Мөн WTM үзэсгэлэнгийн зохион байгуулагчид болон Euronews, BBC Wildlife, NatGeo зэрэг салбарын тэргүүлэх төлөөлөгчидтэй уулзан “Go Mongolia” брэндийг сурталчлах талаар санал солилцлоо.
Энэ жилийн WTM-2024 үзэсгэлэн тогтвортой хөгжил, технологи, инновац сэдвийг онцолж, 182 орны 4,000 гаруй байгууллага оролцож, 50,000 төлөөлөгч сонирхон үзжээ.
# Сэдвүүд
Uncategorized
Сумын мэдээ