“НАЙРАГТАЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ
2024-12-09
“Соёлын бүтээлч сар-2024” аяны хүрээнд “НАЙРАГТАЙ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Увс нутгийн зохиолчид болон Улаангомын ЕБ-ын 6 сургууль, Эрдмийн эхлэл сургууль, Улаангом политекник коллежийн 80-аад сурагч оролцлоо. Сурагчдын дунд:
-Шүлгийн уралдаан
– Уран уншлагын уралдаан зохион байгууллаа. Зохиолчид шүлэг, яруу найргийн дээжисээ хүүхэд багачууддаа хүргэж, Нийтийн номын сан Увс нутгийн зохиолчдын ном, бүтээлээр үзэсгэлэн гаргаж ажиллав. Мөн сурагчдад “Монголчуудын эрхэмлэх 9 зүйл”, “Ном уншихын ач тус” сургалтыг хийлээ.
+27
Статистик, зарыг үзэх

Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

11

# Сэдвүүд
Uncategorized
Мэдээ
мэдээлэл
Сумын мэдээ