ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Залуучуудын хөгжлийн стратеги – Ирээдүйг бүтээх залуусын хүч
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Залуучуудын хөгжлийн стратегийг танилцуулсан.
Энэхүү стратеги нь:

Сурч боловсрох, мэдлэг чадвараа дээшлүүлэх,

Хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх,

Гарааны бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

Амьдрах орчныг сайжруулах,

Нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чухал чиглэлүүдийг хамарсан цогц төлөвлөгөө юм.
Мөн Засгийн газраас 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарлаж, дээр дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан.
Энэхүү бодлогын хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи болон залуучуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Уулзалтаар:

НҮБ-ын Хүн амын сангийн судалгааны дүнд үндэслэн Монголын залуучуудад тулгарч буй асуудлуудыг нарийвчлан тодорхойлох,

Залуучууд хөгжлийн төвийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг тодорхой болгох, аймаг сумын соёлын төвүүдийн үйл ажиллагааг уялдуулах,

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах,

Залуусын оролцоог бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Ирэх жилүүдэд бид НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, залуучуудын хөгжлийн төлөө шинэ хөтөлбөр, төслийг хэрэгжүүлнэ.
# СэдвүүдUncategorized
Мэдээ
мэдээлэл
Сумын мэдээ