Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль -2024
2024-08-12
Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд 2024 оны 08 дугаар сарын 16-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Монгол түмний өв соёл, уламжлал, зан үйлийн үзүүлбэр, язгуур урлаг, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвүүд 21 аймаг, нийслэлийн авьяаслаг оюунлаг өвлөн уламжлагчдын шилдэг үзүүлбэр, тоглолт нүүдэлчдийн ахуй соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Дэлхийн улс орнуудын нүүдэлчдийн соёлын онцлог, өнгөрснөө эрхэмлэж, ирээдүй рүү тэмүүлэх Монгол түмний соёлын биет бус өвтэй танилцахыг урьж байна.
Статистик, зарыг үзэх
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

1

# Сэдвүүд
Uncategorized