“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль /УВС АЙМАГ/
2024-08-23
“НҮҮДЭЛЧИН”-2024 ДЭЛХИЙН СОЁЛЫН НААДАМ
“НҮҮДЭЛЧИН”дэлхийн соёлын фестивальд Увс аймаг соёлын өв, түүх, уламжлал, ёс зан заншил, хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг таниулах, язгуур утгаар нь хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ойрад түмний бусдаас ялгарах онцлогоо таниулан сурталчилж амжилттай оролцоод ирлээ.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадмыг зохион байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт халуун талархалаа илэрхийлье.
Энэхүү “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд оролцоход дэмжлэг үзүүлсэн болон хамтран ажилласан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Увс аймгийн Засаг дарга түүний хамт олон, Ойрад хөгжимт жүжгийн театр, Музей, Номын сан болон Соёлын төвүүдийн удирдлага түүний хамт олон, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ардын авъяастнууд, соёл, урлаг аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтнүүд, соёлын боловсролын хөтөлбөрөөр үйлчилсэн аймгийн Музей, Соёлын бүтээлч үйлдвэрлэгчид болох Үндэсний дээл хувцас, хөгжим, гутал урлаачид, автобус унаагаар үйлчилсэн хамт олон зэрэг бидний ажлыг дэмжсэн бүхий л байгууллага, хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ойрад түмний минь бусдаас ялгарах дахин давтагдашгүй соёлын өв мандан бадарч, түгэн дэлгэрч, үр хойчдоо язгуур утгаар нь үеийн үед өвлөгдөх болтугай.
Та бүхнийг хүндэтгэсэн: УВС АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР
2024.08.21 УВС УЛААНГОМ ХОТ
+7
Статистик, зарыг үзэх
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

Та ба өөр 11 хүн

# Сэдвүүд
Uncategorized
Сумын мэдээ