Дархан аварга Н.БАТСУУРЬТ хүндэтгэл үзүүлэх “БӨХИЙН БАЯР” болно.
2024-08-12

Бөхөд хайртай Монгол ард түмэн, бөхийн өлгий Увс нутгийн зон олон, Дархан аваргын бахдам амжилтаар нь омогшин бахархаж, хан тэнгэр баганадсан Алтай, Хангайн сүрлэг сайхан уулс, хаяа нийлэн цэлийсэн Увс, Хяргас, Ачит их нуурт Дархан аваргын бахархлын цуурай, давлагаа намжаагүй байгаа энэ цаг дор Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын шийдвэр гарч, 2024 оны 08 дугаар сарын 15-ны билигт сайн өдөр Улаангом хотод “Бөхийн баяр” хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, Дархан аваргаа алдаршуулж буйг дэлхий даяар тархан суусан Монгол түмэндээ зарлан тунхаглаж, Та бүхнийг баяр цэнгэлд хүрэлцэн ирэхийг гүн хүндэтгэлтэйгээр урин залж байна.

# Сэдвүүд
Uncategorized
Сумын мэдээ